“Нэр дэвшигчийн сэтгэцийн шалгах” заалт орж иржээ

 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Энэ хуульд орсон нэгэн шинэлэг заалт бол “Нэр дэвшигчийн сэтгэцийн шалгах” заалт орж иржээ. Ингэхдээ энэ саналыг Засгийн газраас оруулж ирсэн гэх. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой субъектуудаас хуульд санал авч, олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Тиймээс  Засгийн газраас ирүүлсэн саналд нэр дэвшигчийн сэтгэцийг шалгах тест авч, эмчийн бичигтэй байхыг нэр дэвшигч бүртгэх жагсаалтад оруулжээ.

Шинээр өргөн барьсан хуулийн зургадугаар бүлэгт нэр дэвшигч нь сэтгэцийн эмгэггүй байх гэдгийг тодотгож өгчээ.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: ЗУРГАДУГААР БҮЛЭГ

30 дугаар зүйл: Нэр дэвшүүлэх нийтлэг журам

30.3.3 сэтгэцийн эмгэггүй байх.

33.2.6 Энэ хуулийн 30.3.3-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

Тухайн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй гэдгээ Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ-д/ шалгуулж, эмчийн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Түүнээс гадна нэр дэвшигч нь бүрдүүлэх ёстой материалуудыг хуурамчаар үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрх зүйн зохицуулалттай.

1992-2016 ОНЫ СОНГУУЛЬД:

1992 онд-293 нэр дэвшигч

1996 онд- 302 нэр дэвшигч

2000 онд-602 нэр дэвшигч

2004 онд -244 нэр дэвшигч

2008 онд-356 нэр дэвшигч

2012 онд-544 нэр дэвшигч

2016 онд -498 нэр дэвшигч өрсөлдөж байжээ.

Ийм тооны нэр дэвшигчид өрсөлдөж байсан гэхээр энэ удаад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам, бие даагчдын тооцвол СЭМҮТ ч ачаалал нэмэгдэж, нэр дэвшигчдийн урт дараалал үүсэх бололтой. Сэтгэцийн эмгэгийг тодорхойлолт хэрэгтэй гэсэн энэхүү заалт хамгийн хэрэгтэй заалт хэмээн олон нийт үзэж буй. Ялангуяа тэмцэж, өлсч, жагсч, сүүлдээ бүр тайчиж тэмцэж эхэлсэн бол энэ заалт ч бүр ч нүдээ олох биз ээ. Олон нийтийн эмзэглэж байгаа гол зүйл нь нэр дэвшигчид өөрийн биеэр очиж үзүүлэхгүй, бичиг хийгээд авчихвал яах вэ, мөнгөтэй хүмүүс үзүүлэхгүй бичгээ авчихна хэмээн эмзэглэж байгаа гэнэ шүү.

Сонирхуулахад, Өнгөрсөн долдугаар сард Их Британийн парламент 146 гишүүн дээр сэтгэцийн эмгэгийн судалгаа авчээ. Энэхүү судалгаагаар дөрөвний гурав нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд их, бага хэмжээгээр “асуудалтай” гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 146 хүнээс 62 нь буюу 42 хувь нь хэвийн түвшнээс доогуур, 49 хүн буюу 34 хувь нь ямар нэг сэтгэцийн хямралтай гэж гарчээ. Харин үлдсэн 35 хүн нь ямар нэг сэтгэцийн асуудалгүй гэж гарчээ. Ер нь судалгаанаас харахад ѳндѳр албан тушаал хашдаг хүмүүс энгийн ард иргэдийг бодвол сэтгэцийн ямар нэг ѳвчлѳлд ѳртѳх нь элбэг байдаг гэжээ. Наад зах нь амархан стресс, депресст ѳртѳх гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Харин манайд бол эсрэгээрээ, нэр дэвшигчид нь гудамжинд тэмцэж, жагсч, буу шийдэм барьж, эсвэл хувцасаа тайчаад л олон янзын "үзүүлбэр" үзүүлдэг нь үнэн хэрэгтээ цоо "эрүүл" хүн мөн эсэх, амьдралаас хэт тасарсан амлалт өгөх нь сэтгэцийн өөрчлөлтийн нэг хэлбэр стресс, депресс, хямрал гээд олон шалтгаан байж болохыг мэргэжлийн сэтгэлзүйчид үгүйсгэхгүй байгаа. Тиймээс ямартай ч 2020 онд сэтгэцийн ямар нэг эмгэггүй гэх "эрүүл" хүмүүс сонгуульд өрсөлдөх нь харин тэдний хэд нь жинхэнэ "эрүүл" байх бол…