У.Хүрэлсүх: Авто зам ашигласны хураамж нэмснийг эргэж харах нь зүйтэй

Нийслэлийн ИТХ-аас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзав.

Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар нийслэлийн ИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.
Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь нийслэлийн ИТХ-д хандана гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэв.