Турин хотод болсон уран гулгалтын Гран При тэмцээнийг оросын охид өнгөллөө

Италийн Турин хотод уран гулгалтын Гран При тэмцээний финал болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний гурван байрыг бүгдийг орос охид, тодорхой хэлбэл Этери Тутберизегийн гурван охин эзэллээ. Хэн нь ч түрүүлсэн болох дөрвөн орос охин Япон, Америкийн хоёр тамирчинтай өрсөлдсөн. Харамсалтай нь олимпын аварга Алина Загитова үсрэлтэд алдаа гарган, гэмтэж, сүүлийн зургаадугаар байрт орсон юм. Түүний гурван дүү хоорондоо өрсөлдсөөр ямар ч алдаагүй гулгаж, 247,59 оноогоор дэлхийн рекорд тогтоосон Алена Косторная түрүүлж, Анна Щербакова (240,92) мөнгө, Александра Трусова (233,18) хүрэл медаль авлаа.