Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, нийгэм эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Чимэдцэрэнгийн Дашбаатар, Цэвээний Өлзийтогтох,  гавьяат багш цолоор Догмидын Гаваа, Мөнхөөгийн Очирбат, “Өнөрбүл” төвийн захирал Сүгзагдын Сэнгэдорж, гавьяат хуульч цолоор "Шихихутаг" их сургуулийн багш Чүлтэмийн Отгонбаяр, гавьяат эдийн засагч цолоор Голомт санхүүгийн нэгдэлийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, гавьяат мал зүйч цолоор “Түмэн шувуут” компанийн захирал Ломбын Эрхэмбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Түмэнбаярын Нямдорж, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Д.Батбилэг, С.Баянмандах, С.Билэгсайхан, Д.Дунхорол, С.Шарив, А.Мэгзэн, “Алтан алим” ХХК-ийн захирал Н.Жаргалсайхан, Дундговь сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн нарыг шагналаа.