“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2019 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2019” оны тэргүүн наадмыг өнгөрсөн амралтын өдөр “Crocus event hall”-д зохион байгууллаа.

“ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадмыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүл зүйн салбар 2019 онд чамгүй олон ажлыг амжууллаа. МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Бага хурал, Хяналтын зөвлөлийн гишүүддээ хандан 2019 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн жил энэ тайзан дээрээс 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарлаж байв. 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласнаар гадаад харилцаатай орнуудын тоог 30-д хүргэж чадсан. Беларусь, Украйн, Польш гээд олон улс, оронтой сайн харилцааг эхлүүлж, контент солилцох, туршлага хуваалцах өргөн боломжтой болж байна. Мөн гадаад харилцаанаас гадна хууль эрхзүйн орчнуудыг сайжруулах талд олон ахицтай ажил хийлээ” хэмээн онцоллоо.

“ГАН ҮЗЭГ 2019” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаас “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийн шилдгийг шалгарууллаа. Уралдааныг мэргэжлийн экспертүүд болон мэргэжлийн холбоод, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр дүгнэжээ. 

Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар MNB World болон Royal  телевизийг, Шинжлэх ухааны мэргэшсэн сэтгүүлчээр Өдрийн сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяаг, Эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлчээр Монголын үнэн сонины сэтгүүлч С.Нямсүрэнг тус тус шагналаа. Мөн Зариг.мн сайтын захирал Н.Өнөрцэцэг, Товч.мн сайтын  сэтгүүлч Т.Оюумаа нарыг Харилцааа холбооны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагналаа. 

“ГАН ҮЗЭГ-2018” СЭТГҮҮЛ ЗҮЙН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШИЛДГҮҮД

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз – 25 дугаар суваг телевиз
Шилдэг радио – MNB Монголын дуу хоолой
Шилдэг сонин – “Өнөөдөр“ сонин
Шилдэг сайт – LIVETV.MN
Шилдэг сэтгүүл – “Гэрэг” сэтгүүл

Шилдэг бүтээл

Телевизийн шилдэг бүтээл – “Ийгл ньюс” телевиз /“Бүрэн зураглал хөтөлбөр” нэвтрүүлэг/
Радиогийн шилдэг бүтээл – Эрүүл мэндийн радио фм-104 радио /“Эмчийн өрөө” хөтөлбөр/
Сонины шилдэг бүтээл – Х.Уянга /”Өнөөдөр” сонин, “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” цуврал сурвалжилга, нийтлэл/
Сайтын шилдэг бүтээл –MONTSAME.MN Б.Алтанхуяг /“Хилийн зурвасыг цаг хугацаанаас нь ангид тольдохуй” цуврал тэмдэглэл/

Сэтгүүлийн шилдэг бүтээл – BUSINESS.MN сэтгүүл

Шилдэг редактор

Телевизийн шилдэг редактор - П.Алтанцэцэг - МҮОНТ
Радиогийн шилдэг редактор – О.Цэнд-Аюуш /МҮОНР/
Сонины шилдэг редактор – П.Хашчулуун /"Өдрийн сонин” сонин/
Сэтгүүлийн шилдэг редактор – Ц.Оюунчимэг - Зиндаа сэтгүүл 
Мэдээллийн сайтын шилдэг редактор – Н.Пунцагболд - ZALUU.COM
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – С.Насанжаргал /ТВ6 телевиз/

Шилдэг сэтгүүлч

Телевизийн шилдэг сэтгүүлч – Ч.Доржбат /TВ-5/
Радиогийн шилдэг сэтгүүлч – Н.Амарсанаа /Гэр бүлийн радио 104.5/
Сонины шилдэг сэтгүүлч – Ч.Үл-Олдох /"Зууны мэдээ" сонин"/
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Л.Номин-Эрдэнэ /Гранд сэтгүүл/
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч –С.Гандөл /24tsag.mn/
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч –Намсрайжавын Сүхбат
Шилдэг судлаач – МУСГЗ Л.Норовсүрэн

Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг телевиз – Хас телевиз /Өвөрхангай аймаг/
Орон нутгийн шилдэг радио – Бизнес радио 106.5 Хос төв нэгдэл /Дархан-Уул аймаг/
Орон нутгийн шилдэг сонин – Дундговийн амьдрал сонин /Дундговь аймаг / 
Орон нутгийн шилдэг сайт – ETZONE.MN /Орхон аймаг

Орон нутгийн шилдэг сэтгүүл – Х.Эрдэнэбулган Dornogovipost.mn /Дорноговь аймаг/