З.Энхболд:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа төсвийн талаар "Ирээдүйд гарах УИХ-ын захиран зарцуулах төсвийг урьдчилаад зарцуулчихаж байгаа УИХ-ыг яах юм. Төсвөөс дээр дурьдсан 386 обьект хасагдана. Эдгээр барилгад төсөвлөсөн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдана. Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр зүйлд хоёр хувийн өсөлтөөс НДШ санд төвлөрч зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийг хасна. Ингэснээр НДШ хоёр хувь нэмэгдэхгүй болно. Үүнээс гадна Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн нэмэлтийг хүчингүй болгосугай гэсэн ганц өгүүлбэр гаргачих нь. Хоригийн үр дүнд төсөв сайжирна. Өөр ямар нэгэн өөрчлөлт хийхгүй" гэжээ.