Нийслэлийн орчимд хүрэн баавгай дахин орж иржээ

Амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Учир нь, энэ зун, намрын дуулианы эзэн болсон хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж иржээ. Тиймээс мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас тодруулахад “Нийслэлийн орчимд хүрэн баавгай байна гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд гурав дахь өдрөө ажиллаж байна” гэв.