Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болж байна

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах юм байна.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах аж.