Нэгдүгээр сургуулийн захирлаар зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилсон байна.

Сурагчдын үдийн цайнд баталгаагүй хоол, хүнс нийлүүлж байна гэх үндэслэлээр тус сургуулийн багш нар сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмааг эсэргүүцэж, хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Мөн 70 гаруй багш халагдах өргөдлөө хүртэл өгөөд байсан билээ. 

Иймд сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогзолмааг чөлөөлж, тус сургуульд 20 жил математикийн багшаар ажиллаж буй Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ.

З.Бат-Эрдэнэ нь Олон улсын Математикийн Олимпиадын 10 медальт, Улсын математикийн Олимпиадын 10 гаруй аварга шавь төрүүлсэн шилдэг багш нарын нэг юм.