Дуучин Д.Болд дэлхийн стандартад нийцсэн зургаан студийг Монголдоо байгуулж байна

Өнгөрсөн жилийн The Voice шоу нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагчаар ажилласан дуучин Д.Болд, өөрийн багийн оролцогчдыг үргэлжлүүлэн дэмжих зорилтот ажлын хүрээнд тэдний хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллаад байгаа. Тухайлбал Ж.Ариунжаргал, Д.Билгүүн нарын шинэ уран бүтээл цацагдаад удаагүй байгаа билээ.

Мөн Д.Болд дэлхийн стандартад нийцсэн, А зэрэглэлийн дуу бичлэгийн зургаан студийг Монгол улсдаа шинээр байгуулах ажлыг амжилттай зохион байгуулж буй. A, B, C, D, E, ба F гэсэн зургаан студийн ажил 2020 он гэхэд хийгдэж дуусах бөгөөд, одоогийн байдлаар тэдний эхнийх болох Studio A-г ашиглалтад ороход бэлэн болгожээ. Тэр энэ тухайгаа өөрийн нүүр хуудсанд мэдээлсэн бөгөөд, “Түрүү жилийн VOICE шоунд, багтаа байсан залуучуудаа дэмжин шинэ дуунуудыг нь клиптэй цуг бэлэн болгож, мөн өөрийнхөө шинэ дуунуудыг та нартаа зориулж хийхээс гадна Монгол улсдаа дэлхийн стандарт хангасан албан ёсны А зэрэглэлийн RECORDS studio хийх бүтээн байгуулалт маань амжилттай хийгдэж байна” хэмээн бичсэн байна.