Энэтхэгийн кино наадмаас “Хийморь” алтан цом хүртлээ

Төрийн соёролт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус уран бүтээл “Шилдэг гадаад кино” номинацид өрсөлдөх болсон юм.

Өнгөрсөн сард АНУ-д 23 дахь удаагаа болсон олон улсын “San Diego” наадмын шилдэг уран сайхны киногоор “Хийморь” шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Энэтхэг улсад болж буй 50 дахь удаагийн кино наадмаас “Хийморь” уран сайхны кино алтан цом хүртлээ.

Тус наадамд 600 кино өрсөлдсөнөөс шилдэг 15 бүтээлийн нэгээр “Хийморь” шалгарсан юм.