Б.Отгонболд “Токио-2020” олимпод оролцох эрхээ авлаа

Байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн Тайландын Бангкок хотод болж, 18 орны эрэгтэй 42, эмэгтэй 45 тамирчин тус бүр гурван эрхийн төлөө өрсөлдлөө. Тус тэмцээний эрэгтэй төрөлд цэц сорьсон Монгол Улсын харваач Баатархуягийн Отгонболд “Токио-2020” олимпод оролцох эрхээ авлаа. Ингэснээр тэрбээр олимпийн эрх хүртсэн Монголын найм дахь тамирчин боллоо.

Монголын тамирчдын хувьд ийнхүү “Токио-2020” олимпийн есөн эрхийг аваад байна. Анх мэргэн бууч Ц.Анударь, Э.Даваахүү нар олимпийн болзлыг биелүүлсэн бол дараа нь марафонч бүсгүй Б.Мөнхзаяа, чөлөөт бөхийн С.Батцэцэг (эмэгтэй 68 кг), Т.Тулга (эрэгтэй 65 кг), 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн баг, буудлагын О.Есүгэн (хийн урт буу), О.Гүндэгмаа (спорт гар буу) нар эх орондоо олимпийн тийзийг авчирсан билээ.