Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч 3 бүлэг 14 иргэнийг, Бугант тосгоны нутаг дэвсгэр, "Их алт" гэх газарт иргэн Д нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоожээ.

Уг зөрчлийг материалжуулан Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.