DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу

ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

“Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” ("A vs V" by Bodikhuu) үзэсгэлэн 2019 оны 11 сарын 28-наас 2019 оны 12 сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-с 18:00 цагийн хооронд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд зохион байгуулагдах гэж байна.