“Талын хөх чононууд” Камбожтой 1:1-ээр тэнцжээ

“Катар 2022” ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтод бэлтгэх зорилгоор Монгол, Камбожийн шигшээ багууд өчигдөр Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын эхний гоолыг 21 дэх минутад Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар  Нармандах оруулсан бол Мьянмар 35 дахь минутад торгуулийн цохилтоор тэнцүүлжээ. Энэхүү тоглолтын эгзэгтэй агшнуудыг хураангуйлсан бичлэгийг хүргэж байна. 

Манай баг энэ сарын 19-нд Мьянмарын шигшээ багтай талбайд нь тоглох хуваарьтай.