УИХ сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр АН-ын зөвлөлөөс санал болгосон сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүний санал авалгүй уналаа. Уг нь энэхүү саналыг зөвшилцөх ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байсан юм. Энэ заалт дэмжигдсэн тохиолдолд 2024 оны сонгуулиас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байлаа.

Санал хураалтын дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат харамсч байгаагаа илэрхийлэн, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс АН гарч байгааг мэдэгдлээ.