Венец усанд автлаа

Италийн үзэсгэлэнт хот Венец далайн түрлэгийн улмаас усанд автаад байна. Усны түвшин 1.87 метр болсон нь 1966 онд 1.94 метр болж байснаас хойших анхны  тохиолдол гэнэ.

Хотын хамгийн нам дор газарт байрлах гэгээн Маркийн хөшөө хамгийн хэцүү байдалд байгаа гэнэ. Хөшөө 1200 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа үерт автжээ. Венец хотын Гэгээн Маркийн талбай усанд бүрэн автаж, тэндхийн усны түвшин 1 метрээс  давсан байна. 

"Венецид 50 гаруй жилд тохиож байгаагүй их үер болж түүхэн хотыг өвдөг сөхрүүллээ. Энэ удаад бид жинхэнэ гамшигт нэрвэгдэж байна, хохирол амсах нь гарцаагүй" гэж Венец хотын дарга Луижи Бруниаро мэдэгдэн оршин суугчдаа гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.