Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль оноожээ

БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вон буюу 6008 ам.долларын торгууль төлөх шийтгэл оноожээ.

Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэв. Мөн хилийн хоригийг нь цуцалжээ.