Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 11 саналаар дахин санал хураалт явуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ дахь намууд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулсан зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралджээ. Ажлын хэсэг зөвшилцөөд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх болон сонгуулийн холимог тогтолцоотой байх агуулгыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжигдсэн тодруулга хийх шаардлагатай болон найруулга хийх 11 саналаар дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэмэгдэж буй хоёр санал болон дахин санал хураалт явуулах шаардлагатай заалтуудын талаар байр сууриа илэрхийлж байна.