Хатан хаан II Елизавета үслэг эдлэлээс татгалзлаа

Их Британийн хатан хаан  II Елизавета 2019 оноос эхлэн үслэг эдлэлээр хийгдсэн хувцаснаас татгалзаж байгааг Daily Mail сонин мэдээлэв. Эрхэм дээдсийн ерөнхий загвар бүтээгч Анжела Келл өөрийн дурсамж номдоо энэ тухай өгүүлжээ.

Букингемын ордон  уг мэдээллийг батлан Хатан хааны шинэ гоёлд зөвхөн хиймэл үс хэрэглэнэ гэлээ. Үүнээс өмнө II Елизаветаг ан амьтны үстэй гадуур хувцас, нөмрөг хэрэглэж байна гэж байгаль хамгаалагчид шүүмжилсэн юм.

Анжела Келлийн дурсамж "Зоосны нөгөө тал: Хатан хаан, загвар бүтээгч ба хувцасны шүүгээ" ном тун удахгүй уншигчдын хүртээл болох ажээ.