Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Үүнтэй давхцуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэхүү хүсэлтийн дагуу санал хураасан юм. Санал хураалтаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Эдийн засгийн байнгын  хороо дэмжив.