Н.Төгсцогт WBC-гийн аваргын төлөө тулалдана

Мэргэжлийн боксын WBC холбооны 57 дахь удаагийн чуулган саяхан хуралдаж, ойрын үед болох тулаан болон чансааны талаар голлон ярилцжээ. Үүний дотор өдөн жингийн (57 кг) аварга Гари Расселлийг аваргаа хамгаалах тулааныг жингийн чансааны нэгд байгаа Монголын Н.Төгсцогттой хийхийг шаардсан байна. Улмаар хэд хоногийн дараа Н.Төгсцогтод тулааны гэрээ ирж, удахгүй албан ёсны сурталчилгаа болон постер цацагдаж эхлэх тухай олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Гари Расселийн хувьд 2015 оноос хойш уг аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд манай боксчинтой тулахаас байнга зайлсхийж ирсэн билээ.