Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Өглөө 08 цаг 30 минутад эхэлсэн шүүх хурал 10 гаруй цаг үргэлжлэн шийдвэрээ гаргалаа.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноолоо.