Твиттер улс төрийн сурталчилгаа байршуулахыг хориглоно

Твиттер улс төрийн сурталчилага байршуулахаа зогсоох болсон тухай тус компанийн Ерөнхий захирал Жек Дорси мэдэгдлээ. Түүний өгүүлснээр улс төрийн үзэл санааг түгээхийн тулд зүтгэх ёстойгоос биш мөнгө төлж түгээж болохгүй  гэж үзсний улмаас дэлхий даяар Твиттерт улс төрийн сурталчилгааг зогсоох шийдвэр гаргасан байна. 

Интернэт дэх сурталчилгаа  арилжааных бол асар хүчтэй, үр дүнтэй байдаг бол улс төрийн сурталчилгаа нь олон сая хүний амьдралыг өөрчлөх саналд нөлөөлөхийн тулд ашиглагдаж болзошгүй тул аюултай гэж Жек Дорси онцолжээ.

Улс төрийн сурталчилгааг энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хориглох юм байна.