Өмнөговь аймаг, Ханбогд сум болон Барилга, хот байгуулалтын яамтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Өмнөговь аймаг, Ханбогд сум, “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавих “Хамтын ажиллагааны хороо”-ний ээлжит хурал өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлын үеэр “Оюу толгой” компани Өмнөговь аймаг, Ханбогд сум болон Барилга, хот байгуулалтын яамтай Ханбогд сумын тогтвортой хөгжлийг дэмжих, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоог тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.