Калифорнийн түймэр гамшгийн хэмжээнд хүрлээ

АНУ-ын Калифорнид дэгдсэн ойн түймэр түргэн зуурт өргөн цар хүрээг хамарч, гамшгийн хэмжээнд очжээ. Тиймээс мужийн амбан захирагч өчигдөр онцгой байдал зарласан байна.

Галыг унтраах магадлал буурсан тул иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Мөн мужийн хойд хэсгийн хоёр сая оршин суугчид цахилгаангүй болжээ. Нутгийн усан үзмийн тариалангаас өнгөрсөн долоо хоногт эхэлсэн түймэр өдгөө 267 км2 талбайг хамран 96 барилга барилга, 40 байшин шатжээ.