Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ

Баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, допинг илэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцсэн байна.  Өөрөөр хэлбэл, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар түрүүлэн аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн тул тэдний даваа бүрийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд уг асуудлаа Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барих юм. Ингэснээр эцсийн шийдвэр гарна. Шийдвэр ёсоор болвол тэдэнтэй барилдаад унасан бөхчүүдэд цол олгох шийдвэр дагалдах юм.