ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороог Ж.Бат-Эрдэнэ удирдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгожээ.  

Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буй талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар танилцууллаа. Нэр дэвшигч 1990-1992 ондОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал, 2000-2004 ондЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны даргаар ажиллаж байгаад 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.  

Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ