Японд дахин хар шуурга дэгдэж болзошгүй гэв

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ даваа гаригт Японы өмнөд Шикоку арлаас зүүн хойд зүгт 108 км.ц хурдтай салхи хөдөлж байгааг мэдээлсэн. Энэ салхи мягмар гаригт Японы төв хэсэгт 300 мм хур тунадас хаяж болзошгүй гэнэ.

Мөн өөр нэг шуурга энэ долоо хоногийн сүүлээр Японы өмнөд хэсгийг дайрч өнгөрөх төлөвтэй байна. Шуурга нь аюултай учир тус хэсгийн оршин суугчдыг эртнээс бэлдэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Энэ сарын эхээр Хагибис хар салхины улмаас Нагано, фүкүшима гэх газрууд ихээр сүйдэж 70 хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болсон билээ.