Монголын уран бүтээлчдийн “Хийморь” уран сайхны кино  олон улсын кино наадмаас томоохон шагнал хүртжээ.

Дөнгөж сая, 23 дахь удаагийн San Diego International Film Festival-д уг кино уран сайхны шилдэг киногоор шалгарчээ.

Кино наадмын албан ёсны хуудсанд энэ тухай бичихдээ, энэ бол монгол гайхамшигт туульс бөгөөд гэр бүл, эх нутаг, хайр сэтгэлийн тухай түүх юм хэмээн онцолсон байна.