Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна.

Мөн Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar International Day 2019”  арга хэмжээ, Нийслэл хотын  нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл”, “Улаанбаатарын нэг өдөр” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад  арга хэмжээнүүдийн  хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна.

“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР