20 өрхийн 54 иргэн угаарын хийнд хордон ханджээ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хэрэглээний цаг үеийн мэдээллийг өглөө.  Өнгөрсөн хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон 20 өрхийн 54 иргэн хандсан байна. Тэдний 22 нь хүүхэд 32 том хүн байгаа бөгөөд 4 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар эмнэлэгт 6 том хүн, 3 хүүхэд эмчлүүлж байгаа аж. 

Төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь сайжруулсан шахмал түлшний зөвлөгөө зөвлөмжийг хүргэжээ.