Өрхийн эмнэлэг бүрд 15 ширхэг хүн тун томуугийн вакцин тараажээ

Өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг хуваарилж эхэлжээ. Одоогоор өрхийн эмнэлэг тус бүрд 15 ширхэг хүн тун вакцин тараасан байгаа бөгөөд эхний ээлжинд жирэмсэн эмэгтэй болон хэвтрийн өндөр настнуудад хийхээр төлөвлөж байгаа аж.

Харин өндөг, тахианы махнаас харшилтай, сүүлийн нэг сар вакцинд хамрагдсан хүмүүст томуугийн вакциныг хориглодог байна. Вакцин хийлгэсэн бага насны хүүхдүүдийн хувьд дааруулахгүй байх, шингэн бүлээн зүйлийг сайн уулгах шаардлагатайг эмч нар зөвлөж байгаа юм.