Элтон Жон

Алдарт дуучин Элтон Жон "The Hu"  хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон rocket hour хөгжмийн нэвтрүүлэгээрээ дамжуулан хэлжээ. Тэрбээр "The Hu" хамтлагийг маш гайхалтай хэмээгээд ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй гэжээ.

Тэрбээр өөрийн хөтлөн явуулдаг Rocket Hour хөгжмийн нэвтрүүлэгээрээ "The Hu"  хамтлагийн "Yuve Yuve Yu" дууг онцолсон байна.

Элтон Жоны Rocket Hour хөгжмийн буланг дэлхийн өнцөг булан бүрт суугаа аpple music ашигладаг хүмүүс сонсох боломжтой юм байна. Rocket hour нь бямба гаригийн 09.00/Лос-Анжелесийн цагаар/, 12.00 /Нью Йоркийн цагаар/, 17.00 /Их Британийн/ цагаар тус тус хүрч байгаа ажээ. Харин давталтын дугаар нь ням гаригийн 06.00 цагт /Лос-Анжелес/, 09.00 цагт /Нью-Йорк/, 02.00 цагт /Их Британи/ тус тус хүрч байна.