Монголын шигшээ баг Европын топ лигийн тоглогчдоос бүрдсэн Японтой хүч сорилоо

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багийн тоглолт Наран улсын “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

Дэлхийн чансааны 31-т бичигддэг хүчирхэг Японы шигшээ баг талбайдаа дэлхийн чансааны 183-т бичигддэг Монголын шигшээ багийг 6:0-ээр буулган авлаа. Японы шигшээ баг энэ удаагийн тоглолтдоо 23 тоглогч дуудсанаас 20 нь Европын топ лигийн багуудад тоглодог тоглогчид байсан нь тэдний бүрэлдэхүүн ямар хүчтэй болохыг илтгэж буй юм.

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хоёрын давааны "F" хэсгийн бас нэгэн тоглолт өнөө орой 22:30 цагаас Киргиз, Мьянмарын хооронд болно.