Угаартсан 14 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Өнөөдөр өглөөний 06 цагаас өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсон таван дуудлага холбогдох байгууллагад ирсэн байна. Таван өрхийн 11 иргэн эмнэлэгт ханджээ. Тэдний дөрөв нь хүүхэд, долоо нь том хүн байгаа бөгөөд гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.

Чингэлтэй дүүргийн нэг айлын хоёр хүн, Баянзүрх дүүрэгт 2 айлын  3 хүн, Хан-Уулд 1 өрхийн 1 хүн, Сонгинохайрхан дүүрэгт 1 өрхийн 5 хүн угаартсан байна.

Одоогоор нийтдээ 14 хүн хэвтэн эмчлүүлж байна.