ТЭЦ-3-ын уулзварын автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор ТЭЦ-3-ын уулзварын автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Баянгол дүүргийн IV дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.

Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг  талаас  урдаас   хойшоо чиглэлтэй,  оройд ажил тарах үед  Гурвалжингийн гүүрээс буюу  хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан аж. Тиймээс иргэд, жолооч нарыг тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврйин цагдаагийн албанаас анхаарууллаа.