Сургуулийн цайны газрууд ариун цэврийн шаардлага хангахгүй байна

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол иржээ.Энэ хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 115, төрийн бус өмчийн 90 сургуулийн цайны газарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй, 58 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. Нийт 95 албан шаардлага, 65 албан даалгавар өгч, 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Мөн зарим сургуулийн цайны газрыг цуцлах санал хүргүүлжээ.