“THE HU” хамтлагийн нэртэй шоколад гарчээ

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан бүтээлээ туурвидаг “The Hu”  хамтлагийн "Wolf Totem" болон "Yuve Yuve Yu" дуунууд Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтын нэг болон долоодугаар байрт орж, дэлхийн хөгжмийн урсгалыг тэргүүлж эхлээд буй.

Тэгвэл ийнхүү дэлхийд нэрд гараад буй “THE HU” хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн “Pershing DR Arlington” гудамжинд зарагдах болсон гэнэ.

Өмнө нь тус хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй “THE HU”-хамтлагийн үнэнч фэн хос залуус Монгол ёс заншлаар хуримаа хийх болсноо тус хамтлагийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж байсан билээ.