Орчин цагт хувь хүн, байгууллага зах зээлд тэсч үлдэхийн тулд тасралтгүй хөгжиж, өөрчлөлтөд бэлэн байж, түүнд дасан зохицож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс Монгол Улсын дижитал шилжилтэд манлайлах боловсон хүчнийг төрүүлэх зорилгоор Санхүү, Эдийн засгийн их сургууль "Тасралтгүй боловсролын төв"-ийн үйл ажиллагаагаа өнөөдрөөс /2019.10.04/ эхлүүллээ.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР Б.МӨНХБАЯР:

-Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилтэд Монгол Улсыг манлайлах манлайлагчдыг төрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн бизнесийн байгууллагууд болон бусад салбарыг дижитал шилжилтэд шилжихэд нь хувь нэмрээ оруулах ёстой гэдэг үүднээс тасралтгүй боловсролын төвийн үйл ажиллагаагаа албан ёсоор нээж байна. Тасралтгүй боловсролын төв нь платформ хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Төр, Төрийн бус байгууллага,  бизнесийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг хувь хүн, байгууллага бүрт энэ платформ нээлттэй. Хүмүүс суралцахаас гадна өөрсдийн тэргүүн туршлага хуваалцах боломжтой. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гаргах нэгдсэн талбарын үйл ажиллагааг эхлүүлж байна гэсэн үг".

Тус төв анх 1919 онд Wisconsin-Madison их сургуулийн хөтөлбөрийн дагуу насанд хүрэгчдэд зориулсан АНУ-ын анхны сургуулиар нээгдэж байв.  2019 оны байдлаар АНУ-д нийт 76 сая хүн сургуулийн дараах сургалтад хамрагдаж, тасралтгүй суралцсаар байна.