Шинэ гүүрэн гарцанд нэр

Шинэ гүүрэн гарцыг хэрхэн нэрлэх талаар иргэдээс санал авч эхэлжээ.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг нэршүүлэхээр болсон байна. 

Энэ хүрээнд уг гүүрэн гарцад иргэдээс нэрийн санал ирүүлэхийг урьжээ.  Иргэдийн саналыг энэ сарын 10-ны өдрийг дуустал цахим шуудангийн [email protected] хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 11 давхар 1107 тоот, Утас: 11-313262 /ажлын цагаар/ авах юм байна.