Согтуурсан иргэн хивс цэвэрлэгч ууж хорджээ

Согтуурсан үедээ хивс цэвэрлэгч шингэн ууж хордсон хэрэг өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн 15-р хороонд оршин суух хаягтай 45 настай эрэгтэй О нь согтуурсан үедээ “Сарма” нэртэй хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ.

Улмаар хордсон иргэнийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн эмнэлгийн хордлогын төвд хүргэсэн байна. Одоогоор хордлогын эмчилгээ хийгдэж иргэний амин үзүүлэлт дээшилж, амь насанд аюулгүй болсон гэх ба хэргийн шалтгааныг тодруулах шалгалтын ажиллагаа явагдаж байна.