Харвард их сургууль ази гаралтай оюутнуудад шударга бус ханддаг

Дэлхийд нэр хүндтэй Харвард их сургуулийн бакалаврын ангид оюутан элсүүлэхдээ Ази гаралтай америкчуудыг ялгаварлаагүй гэх шийдвэрийг АНУ-ын Холбоо шүүхээс гаргажээ. “Шударга элсэлтийн төлөө оюутнууд” нэртэй бүлгээс Харвард их сургуулийг хууль бусаар арьс өнгө, гарал үүслээр ялгаварлах бодлого баримталж байна хэмээн зарга үүсгэсэн аж. Тэдний мэдэгдсэнээр Харвард их сургууль нь оюутан элсүүлэхдээ 20 хувийг Ази гаралтай америк оюутнууд байлгах бодлого баримталдаг нь хар, цагаан арьстнууд болон испани хэлтэй оюутнуудаас хамаагүй бага аж. Улмаар тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн байна.

“Шударга элсэлтийн төлөө оюутнууд” бүлгээс мэдэгдсэнээр Харвардад элсэж буй Ази гаралтай оюутнууд голдуу академик үнэлэмжийг давуулсан гүйцэтгэлтэй байдаг боловч хувийн үнэлэмжээр доогуур үнэлэгдэг гэжээ. Харин их сургуулийн зүгээс оюутныг үнэлэхдээ арьс өнгөөр ялгаварладаггүй хэмээн няцаасан байна.

Тэгвэл АНУ-ын төрийн департментаас зарга үүсгэсэн оюутнуудыг дэмжиж, Харвард их сургууль төдийгүй Иви, Иель их сургуулиуд ч ази гаралтай оюутнуудад шударга бус ханддаг гэж мэдэгджээ.