Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар олгохгүй

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өөрчлөлтийг хийжээ. Тодруулбал, хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар олгохгүйгээр Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр мөнгө байршдаг байх зохицуулалтыг хийжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 1 сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.