Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын томилгоог хэлэлцэж, тус газрын даргаар З.Мэндсайханыг томилжээ. Учир нь, тус газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилоод байсан юм. Тиймээс түүний оронд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг томилсон байна. Үүнтэй холбогдуулан З.Мэндсайханы товч намтрыг танилцуулъя.
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
1986–1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
1996–2001 онд СЭЗДС, Эдийн засагч, бизнес судлаач
2006 – 2008 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр
АЖЛЫН ТУРШЛАГА:
2001–2014 онд Хувийн хэвшилд гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал
2015–2016 онд Сангийн яаманд Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
2016 оноос Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга