Дэлхийн хамгийн том олон улсын нисэх буудал үүдээ нээлээ

Жилд 72 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай дэлхийн хамгийн том олон улсын нисэх буудал Бээжин хотноо өнөөдөр нээгдлээ. “China Southern Airlines” компанийн онгоцоор Шанхай руу, China Eastern Airlines компанийн онгоцоор Гуанжоу руу аялсан зорчигчид нисэх буудлын анхны үйлчлүүлэгчид болсон байна.  Төлөвлөгөө ёсоор бол энэ сарын 30-нд ашиглалтад орох байсан ч тав хоногийн өмнө нээж байгаа нь энэ юм байна.

“Дасин” олон улсын нисэх буудал нь Бээжингийн төвөөс 46 км зайтай бөгөөд жилд 620 мянган нислэгээр 72 сая зорчигч, хоёр сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Нисэх буудлын барилга нь дэлхийд хамгийн том залгаасгүй байгууламж хэмээн түүхэнд бичигдэж байгаа бөгөөд хөлбөмбөгийн 25 талбайтай тэнцэх хэмжээтэй. Нисэх буудлын загварыг Заха Хадид хэмээх инженер зохион бүтээсэн бөгөөд харамсалтай нь бүрэн дуусахаас нь гурван жилийн өмнө 2016 онд нас баржээ.