Монголын мэс засалчид шилдэг 5-д жагсаж байна

Дэлхийн 70 гаруй улсын мэс засалчдаас Монголын мэс засалчид шилдэг 5-д жагсаад байна.  Тэд нэг см хүртэлх хавдрыг илрүүлэн, эмчилж байна. Харин одоо тэдний ур чадварыг гаргах нарийн техник технелоги, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байгааг Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч, академич н.Баасансүрэн онцоллоо. 2017 онд эмчийн ёс зүйтэй холбоотой 48, 2018 онд 60 гаруй гомдол ирснээс нэг л эмчийн асуудлыг ёс зүйн алдаа гэж үзэн шийдвэрлэж, бусдыг нь буцаасан байдаг. Жил ирэх бүр эмчийн ёс зүй хариуцлага улам сайжирч байна.