Словак улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Словак улс анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө талархан хүлээн авч байна. Словакийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч, хуульч, байгаль орчны идэвхтэн Зузана Капутова тангараг өргөх ёслолын үеэр улс төрийн томоохон хэмжээний авлигад нэрвэгдсэн улсад шударга бус байдалтай тэмцэж, шударга ёсыг сэргээнэ гэж амлажээ.

Мөн тэрээр "Би өөрийн туршлагаараа идэвхтэй тэмцэх болно. Бүхий сэтгэл, зүрхээ зориулан ажиллана. Би сонсогдохгүй байгаа хүмүүсийн дуу хоолой баймаар байна" хэмээсэн байна. 

Хуульч, улс төрийн шинэхэн зүтгэлтэн Капутова Словакийн түүхэнд Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хамгийн залуу хүн болжээ. 

Дэлхий даяар эмэгтэйчүүдийг улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч, консулаар ажиллуулж байсан боловч одоо энэ нь аажмаар өөрчлөгдөж байна. Зузана Капутовагийн ялалт нь жендерийн хандлагад эерэг өөрчлөлт авч ирэх нь.