Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байна. Яг одоо хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн  бөгөөд автомашин болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Дашрамд сонирхуулахад дуучин Б.Амархүү нь хар тамхины эсрэг залуусын дуу хоолой болж байсан нэгэн бөгөөд өөрөө ийнхүү эхнэртэйгээ явж байгаад хар тамхи хэрэглэсэн байдалтай баривчлагдлаа. Тэрээр өмнө нь танхайн хэргээр шалгагдаж байсан билээ. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хяналт, шалгалтын ажил улс орон даяар хийгдэж байна.