Хуульчдын холбоо иргэдэд сард нэг удаа хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно. Тодруулбал, маргааш 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбараас иргэдэд зөвлөгөө авах боломжтой. Энэхүү арга хэмжээ цаашид ч сар бүр тогтсон хугацаандаа болох юм байна.